Манай веб хуудсаар зочилж буй таны энэ өдрийн амрыг эрье. Мэдээллийн технологи өндөр хурдацтай хөгжиж буй энэ үед эрхэм тантай интернэтийн орчинд уулзаж байгаадаа баяртай байна .
Манай хамт олон шинэ зуунд ажиллаж амьдрах залуу үеийнхэнд боловсрол олгох хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг чанартай гүйцэтгэсээр ирсэн ба цаашид ч энэ үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Манай сургуультай хамтран ажиллаж дэмжиж, тусалдаг төрийн ба төрийн бус байгууллага , олон нийтийн байгууллага, хамт олон, эцэг эх та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье .
Манай сургуулийн мэдээлэлтэй танилцах, хамтран ажиллаж санаа бодлоо солилцох эрхэм таны ажил үйлс тэнгэрлэг байж, амьдрал тань элбэг, хангалуун, инээд хөөрөөр дүүрэн байхын өлзий төгс ерөөлийг дэвшүүлье!
11-р сургуулийн захирал Д.Энхжаргал
Нийслэлийн Физик Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай
11-р сургуулийн захирал. Д.Энхжаргал